Израилийн ерөнхий консулыг улс орноосоо түр хугацаанд гарч явахыг санал болгожээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-16 16:02:54
АНКАРА. /РИА Новости/. Туркийн ГХЯ Истанбулд суугаа Израилийн ерөнхий консулыг улс орноосоо түр хугацаанд гарч явахыг санал болгожээ.  Энэ тухай өнөөдөр “Anadolu” агентлаг мэдээлэв.

Иерусалимд суугаа Туркийн ерөнхий консулыг улс орноосоо гарч явахыг өмнө нь Израилийн ГХЯ санал болгосон юм. 

Газын зурваст өрнөсөн палестинчуудын эсэргүүцлийн ажиллагааны үеэр Израилийн цэргийн зүгээс хүч хэрэглэсний улмаас Палестины хэдэн арван иргэн амь үрэгдсэнтэй холбоотойгоор Турк болон Израиль улсын хооронд дипломат сөргөлдөөн дэгдээд байгаа юм.

АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотойгоор Газын зурваст эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, палестинчууд болоод Израилийн хүчнийхний хооронд үүссэн сөргөлдөөний улмаас палестины 55 иргэн амь үрэгдэж, 2700 хүн бэртэж гэмтсэн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ