top banner

НАСА Ангараг руу нисдэг тэрэг илгээнэ


2018-05-14 11:20:31
Зураг
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 2020 оны долдугаар сард Улаан нүдэн буюу Ангараг руу жижиг нисдэг тэрэг илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Хэрвээ энэ төлөвлөгөө нь амжилттай болвол хүн төрөлхтөн өөр гараг дээр нисдэг тэрэг байрлуулсан анхны тохиолдол болно. “Ангарагийн нисдэг тэрэг” хэмээх нэртэй нисдэг тэрэг нь 2021 оны хоёрдугаар сараас нислэг үйлдэж эхлэх аж.

Уг нисдэг тэрэгний их бие нь софтболын бөмбөгнөөс томгүй бөгөөд ердөө 1.8 кг жинтэй гэнэ.  НАСА-гийн энэ төлөвлөгөө нь Ангараг гараг дээр тээврийн хэрэгслүүд байх боломжтой гэдгийг нотлон харуулах зорилготой ажээ.

Г.Доржханд
 


Монгол брэнд