top banner

Уул уурхай аврах ангиас ХАБ-аар сургалт явуулна


2018-05-09 11:26:18
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхай аврах ангиас “Уурхай, уулын үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангуулахад тулгамдаж буй асуудал” сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 10-11-нд зохион байгуулах юм байна.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвд болох  тус  хэлэлцүүлгээр уул уурхайн салбарын хэмжээнд уурхай, уулын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хариуцлагатай тогтвортой хөгжүүлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, харилцан туршлага солилцох, тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, технологиийн холбогдолтой ослын тоо үзүүлэлтийг бууруулах зорилготой юм.

Хэлэлцүүлэгт УУХҮЯ, ОБЕГ, Аврах тусгай анги,  МХЕГ, Нийслэлийн аврах анги 105,  Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, Уурхай, уулын үйлдвэрлэлийн ХАБЭА хариуцсан ажилтан, уулын инженерүүдийн нийт  80 орчим алба хаагч оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Монгол брэнд