top banner

Дүү нь эгчийгээ зэрлэгээр хөнөөснийг Цагдаагийн байгууллага илрүүлэн тогтоожээ


2018-04-27 12:10:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЦГ-аас өнөөдөр Нийслэлд үйлдэгдсэн ноцтой хүнд гэмт хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж " Он гарсаар 29 хүний амийг бүрэлгэсэн гэмт хэрэг гарлаа. Эдгээрийн дотроос “Саруул” хотхонд амь насаа алдсан эмэгтэйн хэргийн талаар онцлон мэдээлье. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Саруул хотхон"-ы 112 дугаар байранд оршин суух 27 настай Э гэгч эмэгтэйн  амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, улмаар маргааш нь буюу 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө гэмт хэргээ баллах зорилгоор уул уурхайн тэсэлгээний очлуур ашиглан  талийгаачийн цогцсыг бензинээр галдан шатаасан хэрэг гарсан. Уг хэргийг талийгаачийн төрсөн дүү Налайх дүүрэгт оршин суух хаягтай 19 настай Б нь найз Э-гийн хамтаар бүлэглэн үйлдсэнийг тогтоож  хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэлээ. Иймд онц ноцтой хэргүүд ихсэх төлөв байгаа тул иргэдийг орон сууц, гудамж талбай, хаана ч байсан өндөр сонор сэрэмжтэй байхыг, ямарваа сэжигтэй тохиолдлыг цаг алдалгүй Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг санууллаа.
Ж.Батсайхан 

Монгол брэнд