Д.Ууганбаяр Дэлхийн аварга болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-04-26 15:03:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Африкт болж байгаа пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчдаас хоёр нь медалийн тавцанд гарлаа.

Тухайлбал, уг тэмцээний М-1 ангиллын 105 кг-д Д.Ууганбаяр цээжнээс 260 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, “Дэлхийн аварга” хэмээх эрхэм алдрын эзэн болов. Мөн энэ ангиллын 120 кг-д Ц.Баярхүү 245 кг туйван шахснаар мөнгөн медаль хүртэв.

Д.Өлзий 
 
Холбоотой мэдээ