top banner

Гаргүй багш хөлөөрөө хичээл зааж байна


2018-04-26 14:54:01
Зураг
МОСКВА. /Би-Би-Си/. Тайландын Пачарамон Савана гэдэг багш бүсгүйд хүүхэд насандаа дунд сургуулийн боловсрол эзэмших боломж олдоогүй байна. Гар байхгүй учраас нэг ч дунд сургууль түүнийг хүлээж аваагүй аж.
 
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жирийн дунд сургуульд сурахыг зөвшөөрсөн хууль Тайландад батлагдсаны дараа тэрбээр дунд сургуульд явахаар болсон бөгөөд энэ үед П.Савана 23 настай байсан гэнэ.

Тэрбээр хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад зогсохгүй өөрөө багш болжээ.

“Хичээл заах болсон анхны өдрийг одоо хүртэл тодхон санаж байна. Самбар дээр хөлөөрөө бичиж байгааг минь харсан сурагчид ихэд гайхан цочирдож билээ. Өнөөдөр би өмгөөлөгч болох эрх олгоход шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлэн өгч байна. Гэр бүлийнхэндээ туслах, бусдад зааж сургахын тулд би хуульч болмоор байна. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тогтсон хүрээнээс гарахыг хүсч байна” хэмээн П.Савана ярьсан.
Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд