"TOP 20" индекс 0.74 хувиар буурлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-04-25 17:33:37
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 787,182 ширхэг хувьцаа арилжсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

 Тодруулбал  6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол Зочид Буудал" (BNG+6.25%) болон "Мерекс" (MRX+4.80%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистик" (ETR-13.04%)  болон "Тавантолгой" (TTL-4.61%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 20,020.12 нэгж болж 0.74 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,463,202,365,988 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.
Холбоотой мэдээ