Сөрөг хүчнийхэн Ереван хотын төв талбайд цугларлаа

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-25 17:28:58
ЕРЕВАН. /РИА Новости/. Засгийн газрын байр байрладаг Арменийн нийслэл Ереван хотын талбайд сөрөг хүчнийхэн цугларчээ. Тус улсын эрх баригчид болон сөрөг хүчнийхэн өнөөдөр яриа хэлэлцээ хийх ёстой байсан хэдий ч уулзалт болоогүй байна.

"Риа Новости" агентлагийн мэдээлснээр, сөрөг хүчнийхэн чанга хөгжимд бүжиглэж, тэдний зарим нь зам дээр гаран зогссон байна. Гэсэн хэдий ч цагдаа нар болж буй үйл явдалд оролцоогүй аж. Түүнчлэн эсэргүүцэгчид гол гудамжуудыг хаажээ.
 
Жагсаал цуглааныг орон нутгийн цагаар 11.00 цагт эхлүүлэхээр төлөвлөжээ. Жагсаал цуглаанд түр засгийн газар байгуулах, парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах нөхцөл болзол дээр яриа хэлэлцээ хийхийг сөрөг хүчний удирдагч Никол Пашинян сайдын үүрэг гүйцэтгэгч Карен Карапетянаас шаардах төлөвтэй байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ