top banner

Эрдэмтэн судлаачдын бүтээлийг цахим номын сангаар таниулж эхэллээ


2018-04-25 11:59:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтийн хүртээл болгох нээлтийн ёслол боллоо.
Дэлхийн оюуны өмчийн өдөр, Дэлхийн номын өдрийг тохиолдуулан /2018.04.25/ тус цахим номын худалданы системийг бий болгох нээлтийн ёслол ШУА-ийн Хурлын танхимд зохион байгуулсан юм.



Хүн төрөлхтөн XXI зуунд шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийг илүү урагш ахиулж, түүний үр шимийг хүртэх чадавхийг хэрхэн бий болгосноос ихээхэн хамааралтай билээ. ШУА нь дотоод мэдээллийн системийг шинэчлэх ажлын хүрээнд мэдээллийн технологийн орчин үеийн боломжийг бүрэн ашигласан нэгдсэн бодлоготой цахим системийг /www.ac.mn/-ийг шинээр хөгжүүлж, тус академийн бүх түвшинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Улмаар нэгдсэн мэдээллийн “Дундын том сан” бий болж хэрэглэгчид болон байгууллага хоорондын харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагааны үр шим нэмэгдэх чухал ач холбогдолтой.



ШУА-ийн цахим номын худалдааны системийг хөгжүүлэх ажлыг “Гөү Смарт” ХХК гүйцэтгэсэн байна. Цахим номын дэлгүүрт нийгмийн ухаан, байгалийн ухаан, анагаах ухаан, хөдөө аж ахуй, техник, технологи зэрэг бүх салбарын шинжлэх ухааны бүтээл бүхий ном байх юм.



Тухайлбал, өнөөдрийн байдлаар Монгол аман зохиолын туурвил зүй, Монгол хэл дэх самгарди махбод, Монгол хэлний түүхэн авиа зүйн үндэс, Монгол орны мезозойн хурдсын судалгаа, Монгол орны урьдкембри, кембрийн геологи ба палеонтологи, Монголын палеонтологи II, III, Ертөнцийн товч түүх, Физикийн үндсэн сурах бичиг, Монгол орны шилний түүхий эд, шилний шинж чанар зэрэг шинжлэх ухааны бүтээлийн талаар 24 номын онлайн худалдааны танилцуулгыг гаргаад байгаа аж.

Д.Өлзий

Монгол брэнд