top banner

Хөвсгөл аймагт тариалалт эхэллээ


2018-04-25 11:48:39
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд цаг агаар тогтуун дулаан байгаа учраас энэ жил хаврын тариалалт эрт эхэлж байна. Өнөөдрөөс эхлэн Эрдэнэбулган сумын тариаланчид үр тариагаа тарьж эхэллээ.

Тариаланчид орон нутгийн гурил, төмсний хэрэглээг зуун хувь, хүнсний ногооны 35 хувийг жил бүр хангадаг юм. Тус аймгийн хэмжээнд энэ хавар 16,500 га-д үр тариа, 340 га-д төмс, 230 га-д хүнсний ногоо, 450 га-д малын тэжээл тариална. Үр тариа  тариалах талбай өнгөрсөн оноос тодорхой хувиар нэмэгдэж байгаа тул газрын гарц сайн хур элбэг байвал ахиу ургац хураах боломжтой гэнэ.
Газар тариалангийн ажил эхэлж буйтай холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас газар тариалангийн бүс нутаг болсон Эрдэнэбулган, Рашаант, Тариалан сумын үр тариа эрхлэгчдийг оролцуулсан үйлдвэрлэгчдийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж өнгөрсөн жил хийж хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэн дүгнэж, атрын 60 жил угтаж хийх ажлаа төлөвлөн хэлэлцлээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд