top banner

Шанхай хотод Орос-Хятадын бага хурал эхэлжээ


2018-04-25 11:45:53
Зураг
ШАНХАЙ. /РИА Новости/.  “Орос болон Хятад: Хөгжлийн орчин үеийн сорилтууд” сэдэвт “Валдай” олон улсын мэтгэлцээний клубын V бага хурал өнөөдөр Шанхай хотод эхэлж байна. Хурлын үеэр Орос, Хятадын тэргүүлэх мэргэжилтнүүд тус хоёр улсын ашиг сонирхлыг хөндөж буй олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх аж.

Хоёр өдөр үргэлжлэх тус бага хурлыг Хятадын талаас Дорнод Хятадын Багшийн их сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  хуралд  Орос болон Хятадаас ирсэн тэргүүлэх шинжээчид болон бусад 50 гаруй хүн оролцох аж.

АНУ-ын бодлогын хувьсал, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, Европ дахь дотоод өөрчлөлтийн эрчимтэй байдал, олон улсын аюулгүй байдлын сорилтууд зэрэг гол төлөв Хятад болон Оросын ашиг сонирхлыг хөндөж буй олон улсын тулгамдсан асуудлууд нь мэргэжилтнүүдийн мэтгэлцээний сэдэв болох юм байна.

Түүнчлэн талуудын харилцаанд баталгаатай суурь бий болгох, олон нийтийн зүгээс хоёр улсын улс төрчид болон дипломатчдын хүчин чармайлтыг дэмжихтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх нь тус бага хурлын нэг гол зорилго нь юм.  
 Э.Аянзаяа 


Монгол брэнд