top banner

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилжээ


2018-04-25 10:07:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг байгуулсан байна.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан  Д.Ариунболдыг томилжээ. “Эрдэнэс алт ресурс” ХХК Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байна.

“Эрдэнэс алт ресурс” компанийг геологи хайгуулын ажил гүйцэтгэж улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлж, олборлолтын хэмжээг өсгөх, үнэт металлыг олон улсын стандартын дагуу Монголд цэвэршүүлэх, эрдсийн санг арвижуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын зээлжих зэргийг өсгөх томоохон зорилтын хүрээнд байгуулжээ.
Б.Заяа

Сурталчилгаа
Монгол брэнд