Мал эмнэлгийн сайн туршлагыг дэлгэрүүлнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-04-21 20:59:02
Булган /МОНЦАМЭ/ Мерси Кор олон улсын байгууллагын “Даван туулах дасан зохицох чадвартай иргэд” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний хувийн мал эмнэлгүүдийн үр нөлөөтэй, амжилттай хэрэгжүүлж буй ажлыг судлан цуглуулж, “Мал эмнэлэгийн сайн туршлага”-ыг түгээн дэлгэрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна гэж тус байгууллагын ажилтан М.Гэрэлмаа ярилаа.
Булган аймгийн Бүрэгхангай сумын “Алтан бичигт цахт” мал эмнэлгийн хөдөө малчдынхаа дунд мал эмнэлэгийн байр, хашаа, худаг, мал угаалгын ванн зэрэг цогцолборыг байгуулан мал эрүүлжүүлэх ажилд амжилт гаргаж байгаа туршлагыг судалсан байна.
Мөн Хангал сумын “Тавхайн салаа” мал эмнэлэгийн адууг ханах, төөнөх, хатгах зэрэг уламжлалт аргаар эмчлэн эдгэрүүлж буй малын эмчийн ажлын арга барилыг газар дээр нь судлан, мэдээллийн сантай болжээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ