top banner

Цөмийн туршилтаа зогсоох тухай мэдэгдлийг нь Д.Трамп эерэгээр үнэлжээ


2018-04-21 17:09:01
Зураг
ВАШИНГТОН. /ТАСС/. Цөмийн болон пуужингийн туршилтаа түр зогсоох тухай Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “маш сайн мэдээ” хэмээн үнэлжээ. Энэ тухайгаа тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Умард Солонгос цөмийн туршилтуудаа зогсоохыг зөвшөөрсөн нь тус улсад болон дэлхий нийтийн хувьд маш сайхан мэдээ. Энэ бол томоохон дэвшил. Ким Жөн Унтай хийх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Д.Трамп тэмдэглэсэн байна.

Цөмийн туршилтаа зогсоох тухайгаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд