Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг нэрлэжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-19 18:13:02
МОСКВА. /СПЛЕТНИК/. Америкийн "People” сэтгүүл дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтыг Америкийн алдарт дуучин Пинк тэргүүлсэн бөгөөд түүний 6 настай охин Уиллоу болон нэг настай хүү Жеймсон нартайгаа хамт авахуулсан зураг нь “People” сэтгүүлийн тусгай дугаарын нүүрэн дээр гарсан байна.

“People” сэтгүүл жил бүр аль нэгэн алдартныг хамгийн үзэсгэлэнтэй хүнээр тодруулдаг аж. 2016 онд жүжигчин Женнифер Энистон шалгарсан бол 2017 онд Жулия Робертс тодорсон байна. Энэ жилээс “People” сэтгүүл дугаарынхаа уламжлалт хандлага болох “хамгийн үзэсгэлэнтэй од” гэх тодотголоо өөрчилжээ.

“Энэ бол зөвхөн гоо үзэсгэлэнтэй хүмүүсийг шалгаруулах тэмцээн биш гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд бид хэлбэрээ өөрчилсөн. Бид тухайн хүний гадаад төрх төдийгүй хувийн шинж чанар, хүч чадал, ур чадвар зэрэг бүхий л шалгуурыг үндэслэн энэ төрөлд тодруулдаг” хэмээн тус сэтггүүлийн редакцийн захирал Жесс Кагл ярьсан байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ