Дахин давтагдашгүй “5ive Tones-2” тоглолт болно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-04-19 17:25:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Улаанбаатар чуулгын шинэ уран бүтээлчдийн бүрэлдэхүүн “5ive Tones-2” тоглолтыг энэ сарын 21-22-нд болно. 
Тоглолтод морин хуурч
А.Мөнгөн /МУСТА/, их хуурч Б.Эрхэмбаяр /МУСТА/, ятгачин И.Эгэлханд, ёочин Ч.Марал-Од, шанз  Б.Гэрэлтуяа, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон рок-поп, классик, модерн, фолк мюзик зэрэг төрлөөр тоглох юм.
Тоглолтын ерөнхий найруулагч МУСТА Р.Мөнхсайхан, хөгжмийн зохиолч, продюссер МУСТА О.Чинбат, туслах найруулагч МУСТА П.Урнаа, дууны инженер Ц.Батцэнгэл, маркетингийн менежер Л.Одгэрэл, М.Энхтуул, дизайнер Г.Чимэд, тайзны ахлах мэргэжилтэн Ц.Гангантөгс нар ажиллаж байна.
Тасалбарын үнэ партер 25 мянга, Бельэтаж 15 мянган төгрөгийн үнэтэй байх юм.
Тус чуулга 2016 онд үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5ive Tones” тоглолтыг өөрийн тайзнаа амжилттай зохион байгуулж байв. Энэхүү тоглолтод “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч, хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг /МУСТА/, ятга хөгжимчин Н.Отгончимэг /МУСТА/, ёочин хөгжимчин Х.Бархүү /МУСТА/, лимбэ хөгжимчин Б.Мягмарцэрэн /МУСТА/, эвэр бүрээ хөгжимчин О.Чинбат /МУСТА/, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
 
Ж.Болор

Холбоотой мэдээ