Б.Булганыг яллагдагчаар татсанаа Нийслэлийн Прокурор мэдэгдлээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-04-19 16:03:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өнөөдөр 16:00 цагт  мэдээлэл хийж, Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байгаагаа мэдэгдлээ.
Өчигдөр буюу лхагва гаригт С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг ТЕГ-аас дуудаж, байцаалт авсан. Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат тухайн үед нууцын материалд гарын үсэг зурсан гэсэн боловч Нийслэлийн Прокурорын газраас уг мэдээллийг үгүйсгэв. Өмнө шалгагдаж байхдаа төрийн болон улсын нууцыг задлахгүй гэж гарын үсэг зурсан тул хуулиар дахин гарын үсэг зуруулах шаардлагагүй гэж Прокурор хэллээ.  ТЕГ-аас Б.Булганыг өчигдөр яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаад нэмэлт байцаалт авсан байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагааны дагуу шинээр цугларсан нотлох баримтуудын улмаас ийнхүү яллагдагчаар татахаар болжээ. Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг гэмт хэрэгтнүүд хөнөөх үед байсан цорын ганц гэрч нь Б.Булган. Гэвч энэ удаа Б.Булганыг хууль, хүчнийхэн хорихгүй гадуур байцаах шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж бас мэдээлэв. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ