top banner

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна


2018-04-19 15:48:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүний өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлах нь хүнсний шимт, тэжээллэг чанар нэмэгдэх, улмаар хүн амын эрүүл мэнд сайжрах, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. ДЭМБ/ХХААБ–аас дэлхий дахинаа өлсгөлөн, хүнсний шим, тэжээлийн дутагдлыг бууруулах 4 том хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь “Хүнсийг баяжуулах” хөтөлбөр юм. Манай улсын хувьд дэлхийн 85 орны жишгээр хүнсээ баяжуулах, түүнд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гарсан тул хуулийн төслийг өргөн барьсан аж.

Одоо тус хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хурааж байна. 

 

Монгол брэнд