top banner

ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид манлайллын сургалтад хамрагдлаа


2018-04-19 15:33:15
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалт боллоо. Сургалтыг “Хил хязгааргүй алхам” ТББ-ын хуульч багш нар удирдан явуулжээ.  

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, "Монфемнет үндэсний сүлжээ” ТББ хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд дээрх сургалтыг явуулсан юм.

Тус аймгийн хувьд аймгийн ИТХ-д 35 төлөөлөгчийн дөрөв нь эмэгтэй төлөөлөгч байдаг. Харин сумдын хувьд 74 эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа аж.
Сургалт  “Манлайллын тухай”, “Тулгамдсан асуудлыг тодорхойлох болон шинжлэх”, “Стратеги төлөвлөлт”, “Нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх нь” зэрэг сэдвээр явагджээ.

Д.Дэлгэрмаа

Сурталчилгаа
Монгол брэнд