top banner

Дөрөвдүгээр сарын 16-нд болох үйл явдал


2018-04-16 08:22:41
Зураг
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт "Corporate Convention Centre"-т МХЕГ, НҮБ-аас "Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал" үндэсний форум зохион байгуулна.

09.00 цагт “Амар” зочид буудалд “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн” болно. Утас: 99903482, 9981-5323

10.00 цагт Нийслэлийн VI сургуульд "Хүүхдүүд хэмнэж чадна" өдөрлөг болно. Утас 99115624

11.00 цагт Нийслэлийн Хангарьд ордонд НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлаар тус захад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчидтэй уулзана.

11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Байгаль, соёлын өвийг хамгаалах сан"-гаас Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Хүннү Молл”-д мэргэжлийн тулааны “MGL-1 Fight Night-2” чансаа ахиулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт "Туушин" зочид буудалд "Биеийн тамир, спортын салбарын улсын анхдугаар тооллого"-ын тайлангийн хурал болно.

14.30 цагт "Home plaza" орчимд НЗДТГ-аас замын хөдөлгөөний зохицуулалт, дугаарын хязгаарлалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91113191, 91100461

Монгол брэнд