Улаанбаатарт 9-11 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2018-04-12 09:13:25
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Монгол Алтайн нуруу, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчимоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говь, талын нутгаар 15-20 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна байна.
Холбоотой мэдээ