top banner

Дөрөвдүгээр сарын 12-нд болох үйл явдал


2018-04-12 08:29:37
Зураг
06.00 цагт Сүхбаатарын талбайд “Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон ордуудыг төрийн мэдэлд авахыг шаардаж, жагсаал зохион байгуулна.

09.00 цагт “Blue sky” зочид буудалд Үндэсний статистикийн хороо, Азийн хөгжлийн банкнаас “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” судалгааны үр дүнг танилцуулна.

09.00 цагт АШУҮИС-д  60 дахь удаагийн Эрдмийн чуулганы Эмнэлзүйн салбар хуралдаан болно.

09.00 цагт “Blue sky” зочид буудалд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган болно.

09.30 цагт “Туушин” зочид буудалд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн жижиг, дунд бизнесийг дэмжих “REACH” төслийн хаалтын ёслол болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МУИС-д 30 оюутанд Японы “Сүмитомо” корпорацийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019

10.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-д Монгол-Украйны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын туршлага солилцох уулзалт болно.

10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болно.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” өдөрлөг болно. Утас:88108410

11.00 цагт МҮЭХ-нд багш нарын төлөөлөл Засгийн газарт шаадлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Дэлхийн банкнаас өөрийн байрандаа Бүс нутгийн эдийн засгийн судалгаа, тайланг танилцуулна.

11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос өөрийн байрандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний улирлын статистик мэдээллийг танилцуулна.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 14-нд болох "Их цэвэрлэгээний 90 минут" үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим”-ын нээлт болно. Утас: 99201103, 99042569

12.00 цагт “Сити” төвд Австралийн Засгийн газар, Зориг сан хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд ба утаа” төслийн тайлангийн хурал болно.

14.00 цагт ХСИС-д “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоо, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” олон улсын бага хурал болно.

Монгол брэнд