Энэ сарын 13-нд цасан шуургатай байхыг анхааруулав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-04-10 16:44:23
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа. Энэ сарын 13-ны өдөр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурахыг анхааруулав.

Энэ өдөр салхины хурд 16-18 м/с хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

04 дүгээр сарын 05-ны өдөр шуурсан цасан шуурга нийт нутгийг хамарч, нутгийн баруун болон төв хэсгээр ахиу цас оржээ.  УЦУОШГ-ын энэ сарын 09-ний өдрийн ажиглалтын талбайн хэмжээгээр Эрдэнэцагаан, Баруун-Урт, Баяндэлгэр сумдад одоо ч цасан бүрхүүлтэй байгаа гэнэ. Тиймээс эдгээр сумдууд дахин болох цасан шуурганы үеэр онцгойлон сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэд, малчдад бүхий л хэлбэрээр хүргэж байгаа ч төдийлөн ойшоодоггүй. Үүний улмаас ямар нэгэн эрсдэлд өртөх байдал буурахгүй байгааг мөн хэлж байлаа.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ