top banner

“Эрдэнэс Тавантолгой” ХХК IPO гаргахад “Дойче” банк хамтран ажиллах боломжтой гэв


2018-03-22 19:07:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр “Дойче” банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Дойче” банкны Ази-Номхон далайн орнуудын харилцааны менежер Хайнз-Гүэнтэр Бокенхеймэр тэргүүтэй төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар Нью-Йорк хотноо хүлээн авч уулзсанд ноён Хайнз-Гүэнтэр Бокенхеймэрт талархаад, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг IPO гаргахад “Дойче” банк хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлыг эхлүүлсэн талаар дуулгав.

Мөн УУХҮ-ийн сайд өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Уул уурхай, эрчим хүч хариуцсан Ерөнхий захирал Нандита Паршад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр говийн аймгуудад усны асуудлыг шийдвэрлэхэд болон Алт-2 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зэргээр санал солилцлоо. ЕСБХБ-ны төлөөлөгчдийн зүгээс эдгээр саналуудад нааштай хандаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.
Н.Туяа

Монгол брэнд