top banner

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна


2018-03-22 09:16:45
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 3 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 54 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 0 цаг 9 минутанд хаврын хугас дунд орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Монгол брэнд