Шар усны үер орж, гэр байшин усанд автжээ

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2018-03-21 12:18:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас гол мөрний ус, өндөр уулын цас хайлж, шар усны үер болж болзошгүй байгаа тул ард иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, гарч болох аюул ослоос сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт өчигдөр иргэн А-гийн хашаанд Хараа голын халиа орж, гэр нь усанд автсан, Сайхан сумын Гавшгай багт иргэн Э, иргэн Ч нарын хашаанд шар усны үер орж ирсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн С, иргэн Н нарын хашаанд  шар усны үер орж, гэр байшин усанд автсан тохиолдол гарчээ. Аймгуудын Онцгой байдлын алба хаагчид тухай бүрт шуурхай ажиллаж, айлуудыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, шар усны голдиролыг өөрчлөн, гол дагуух сэтэрсэн үерийн даланг сэргээн засварласан байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ