top banner

Трамп Путинд баяр хүргэжээ


2018-03-21 09:10:14
Зураг
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар мягмар гарагт утсаар ярьж, стратегийн тогтвортой байдлыг бүрдүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлт тавихаар тохиролцлоо гэж АНУ-ын засаг захиргааны хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд тэмдэглэжээ.  
“Хоёр улсын удирдагчид хоёр талын харилцааны өнөөгийн байдлыг хэлэлцэж, эн тэргүүний асуудлууд болон хоёр улсын үндэсний аюулгүй байдалд тулгарч буй сорилтуудын талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Ерөнхийлөгч Трамп гуравдугаар сарын 18-нд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд Путинд баяр хүргээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь чухал болохыг онцлов” гэж дээрх мэдэгдэлд өгүүлсэн байна.
 
Хоёр улсын удирдагчид Америкийн талын санаачилгаар утсаар ярьсан тухай өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлж байсан ажээ.
 
Лу.Батбаяр


Сурталчилгаа
Монгол брэнд