"Мерекс" компанийн хувьцаа хамгийн өндөр хувиар өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-03-20 16:54:55
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 5,839, 464 ширхэг хувьцаа арилжсанаас 19 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Мерекс" MRX+15.00 хувь, "Монгол Савхи" UYN+14.98 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан Нэхий" NEH-10.33 хувь "Гермес Центр" HRM-10.13 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 21383.19 нэгж болж 0.3 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,6 наяд төгрөгийг давлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг  http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.
Холбоотой мэдээ