top banner

Шинзо Абэ ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна


2018-03-20 15:37:05
Зураг
МОСКВА. /РИА Новости/. “Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ оны тавдугаар сарын 25-26-нд ОХУ-д айлчлахдаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулах, Курилын өмнөд хэсгийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг маргаантай 4 дөрвөн арал дээр аж ахуйн үйл ажиллагаа хамтран эрхлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах зэрэг өргөн хүрээтэй олон асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж ОХУ-д суугаа Японы Элчин сайд Тоёхиса Козуки мэдээллийн “РИА Новости” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
 
“ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болох Абэ болон Путин нарын эхний энэхүү чухал уулзалтаар Орос-Японы харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ” гэж Козуки тэмдэглэв.
 
“Манай хоёр улсын удирдагчдын хооронд бие биедээ итгэсэн бат бөх харилцаа тогтсон ба тэд хоорондоо 20 удаа уулзаад байгаа билээ. Хоёр улсын удирдагчдын харилцан тохиролцоо нь Орос-Японы харилцааг цаашид хөгжүүлэх замыг зааж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж Японы Элчин сайд онцлон тэмдэглэсэн байна.
 
Лу.Батбаяр


Сурталчилгаа
Монгол брэнд