top banner

Говийн нутгаар маргааш цасан болон шороон шуургатай


2018-03-19 14:17:37
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нийт нутгаар маргааш хур тунадас, нойтон цас орж говийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна.
Тодруулбал, энэ сарын 20-нд нийт нутгаар, 25-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд говийн нутгаар нутгаар 10-12м/с, 24-25-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с, зарим үед 16-18м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах юм байна.
Энэ долоо хоногийг дуустал хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх бол Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байх аж. Харин Эхийн голын нутгаар шөнөдөө 2-7 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Энэ сарын 23-наас аймгийн хэмжээнд нийт нутгаар дулаарах төлөвтэй байна. 
                                                                                                                                           Б.Мөнхзул

Монгол брэнд