top banner

Байгаль хамгаалагчдад Улсын байцаагчийн эрх олгов


2018-03-19 12:06:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-ын даргын тушаалаар Нийслэлийн байгаль орчны газрын есөн байгаль хамгаалагчид Улсын байцаагчийн эрх олгожээ.

Нийслэлийн байгаль орчны газарт 33 байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд нийт 470 мянган га нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилгаа хийх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зөвлөгөө өгөх үүрэг гүйцэтгэж буй юм. Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнийг даган гарсан журмууд хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хуульд заасан байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах заалтын хэрэгжилтийг хангах үүднээс есөн байгаль хамгаалагчид Улсын байцаагчийн эрх олгож буй юм. Ингэхдээ байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшиж дадлагажсан дээд боловсролтой зэрэг шалгуур тавьсан байна. Ингэснээр дээрх есөн иргэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албан шаардлага хүргүүлэх, торгууль ногдуулах зэрэг эрхтэй болж буй юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд