top banner

В.В.Путин Оросын төрийн тэргүүний сонгуульд ялсан нь тодорхой болжээ


2018-03-19 11:06:01
Зураг
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн ням гарагт болсон тус улсын төрийн тэргүүний сонгуулийн хэсгийн комиссуудын тэмдэглэлүүдийн 99 хувийг боловсруулсны дараах урьдчилсан дүнгээр сонгогчдын 76,65% гаруй хувийн саналаар тэргүүлж байгаа тухай Сонгуулийн ерөнхий комисс зарлав.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин 11,82%-ийн саналаар хоёрдугаар байрт, Оросын Либерал-Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновский 5,68%-ийн саналаар гуравдугаар байрт орж байна.
 
Сүүлийн үеийн мэдээгээр, Владимир Путины төлөө 55,403 сая сонгогч саналаа өгсөн бол Павел Грудининыг 8,54 сая гаруй хүн, Владимир Жириновскийг 4,104 сая хүн дэмжсэн ажээ.
 
“Иргэний санаачилга” намаас нэр дэвшигч Ксения Собчак сонгогчдын 1,66%-ийн буюу 1,197 сая хүний саналаар дөрөвдүгээр байрт, “Алим” намаас нэр дэвшигч Григорий Явлинский 1,04%-ийн саналаар тавдугаар байрт орсон бол үлдсэн бусад нэр дэвшигчид 1 хувиас бага санал авсан байна.   
 
Л.Батбаяр

Сурталчилгаа
Монгол брэнд