top banner

Мөнгөн ус илэрсэн орчинд байсан багш, сурагчдын шинжилгээний хариу гарч эхэлжээ


2018-03-13 18:59:38
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Мөнгөн ус илэрсэн орчинд байсан багш, сурагч нийлсэн 86 хүний эхний шинжилгээг энэ сарын 10-нд авч НЭҮТ-ийн Хор судлалын лабораторт хүргүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эдгээр хүмүүсээс эхний 40 хүний шинжилгээний хариу ирсэн бөгөөд тэднээс мөнгөн ус илрээгүй байна.

Гэвч одоогоор ЭМЯ-ны Хор судлалын ерөнхий мэргэжилтэн С.Юндэн, Цэргийн төв эмнэлгийн харъяа, хордлогын төвийн их эмч Д.Оролзод нар өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирж, мөнгөн ус илэрсэн орчинд байсан багш, сурагчдаас шээс, цусны шинжилгээ давтан  авлаа. Мөн аймгийн НЭ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран дээрх 86 хүнд нарийвчилсан үзлэгийг хийж эхлээд байна.
Мөнгөн усны хордлогын үед цусанд 5 мкг-аас бага, шээсэнд 0-7 мкг-аас бага, үсэнд 1-2 мкг-аас бага мөнгөн ус байсан тохиолдолд хордсон бус хэвийн гэж үздэг байна.
Б.Батхүү

Монгол брэнд