top banner

Хятад улс цэргийн ахмад дайчдын хэрэг эрхэлсэн яам байгуулна


2018-03-13 17:40:59
Зураг
БЭЭЖИН. /СИНЬХУА/. Хятад улс цэргийн ахмад дайчдын хэрэг эрхэлсэн яам байгуулахаар төлөвлөж байна хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Цэргийн албан хаагчид болон гэр бүлийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, халагдсан болон чөлөөнд гарсан цэргийхэнд үйлчилгээ үзүүлэх болон тэднийг удирдлагаар хангах системийг сайжруулах хийгээд цэргийн албыг нийгэмд хүндэтгэл хүлээсэн мэргэжил болгоход энэ арга хэмжээ нь чиглэж байгаа аж.

Түүнчлэн шинэ яам халагдсан болон чөлөөнд гарсан цэргийхэнтэй холбоотой бодлого, дүрэм журмыг боловсруулах болон хэрэгжүүлэх асуудлыг хариуцах аж.
Э.Аянзаяа 


Монгол брэнд