top banner

Улаанбаатарт 0-2 хэм дулаан


2018-03-13 07:06:21
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Монгол брэнд