top banner

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д айлчилна


2018-03-09 11:10:42
Зураг
ТОКИО. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийхээр ирэх сард АНУ-д айлчилна хэмээн өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Ш.Абэ хэлэхдээ “Д.Трамптай би утсаар ярьсан. Ирэх сард түүнтэй Умард Солонгосын асуудлыг хэлэлцэхээр АНУ-ыг зорино” гэжээ.
 
Түүнчлэн тэрбээр “Умард Солонгос цөмийн зэвсгээс бүрэн татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тус улсад шахалт үзүүлсний үр дүн. Цөмийн зэвсгээс бүрэн татгалзах асуудлаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хүртэл Умард Солонгост дээд зэргээр шахалт үзүүлсээр байх болно. Энэ тал дээр манай улс болон АНУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ
 
Э.Аянзаяа 

Монгол брэнд