top banner

Эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв


2018-03-09 11:08:49
Зураг
МОСКВА. /Синьхуа/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ Оросын эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв гэж пүрэв гарагт тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв.
 
“Зөвхөн эмэгтэйчүүд л гэртээ болон ажил дээрээ тав тухтай уур амьсгалыг бүрдүүлж, өдөр бүр гэр орноо өөд нь татаж, үр хүүхдүүдээ асран халамжилж, тэдэнд ёс суртахууны үлгэр дууриал үзүүлдэг" гэж Оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. 
 
“Эмэгтэй хүний зүрх сэтгэл хамгийн үнэнч, өршөөл нь хамгийн хүчтэй бөгөөд эхийн хайр бол үнэхээр хязгааргүй болохыг бид мэднэ” гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэлсэн байна.
 
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь ОХУ-д бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд энэ жил дөрвөн өдөр амрах боломж бүрдүүлсэн ажээ.
 

Н.Мишээл

Монгол брэнд