top banner

Эцсийн шийдвэрийг гаргадаг хүн тул уулзахыг зөвшөөрчээ


2018-03-09 10:12:59
Зураг
ВАШИНГТОН. /РОЙТЕРС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нь улс орондоо эцсийн шийдвэрийг гаргадаг цорын ганц хүн тул АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнтэй уулзахыг зөвшөөрсөн юм гэж АНУ-ын засаг захиргааны албан ёсны төлөөлөгч пүрэв гэригт мэдэгдсэн байна.
 
Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Тохиролцон сонгох өдөр болон газарт болох хоёр улсын төрийн тэргүүн нарын энэхүү уулзалт нь АНУ-БНАСАУ-ын харилцааны түүхэн дэх хамгийн анхны дээд хэмжээний уулзалт болох юм” дээрх төлөөлөгч тэмдэглэжээ.
 
Түүний хэлснээр, Умард Солонгосын төлөөлөгчид Ким Жөн Уны саналыг Америкийн төрийн тэргүүнд амаар уламжилсан ба бичгээр ирүүлсэн ямар нэгэн захидал байгаагүй байна.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд