top banner

Булган аймагт 30 малчин тэтгэвэр тогтоолгожээ


2018-03-09 09:01:38
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 30 малчин тэтгэвэр тогтоолгоод байна.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг таван жилээр багасгасан. Аймгийн хэмжээнд тэтгэвэр тогтоолгосон малчдын дийлэнх нь Могод, Хишиг-Өндөр, Баян-Агт сумынхан байна. Тэд бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу сард 280,0 мянган төгрөгийн тэтгэвэр авахаар тогтоогдож байгаа. Малчдын цалин хөлс бага байсан учир ингэж тэтгэвэрийн хэмжээ нь бага байна гэж аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч П.Азхишиг ярилаа.
Малчдын ажилласан жилийг тодорхойлох, өмнө нь нэгдэл, компанид ажиллаж байсан тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй, тамга, баталгаа байхгүй, цалин, данс бүртгэл нь олдохгүй, гээгдсэн, үрэгдсэн зэрэг бэрхшээл их гарч байгаа аж. Зарим хүмүүс ажилласан жилээ шүүхээр тогтоолгохоор хандаад байгаа талаар нийгмийн даатгалын байгууллага мэдээллээ.
М.Батжаргал


Монгол брэнд