top banner

Хордсон байж болзошгүй иргэдийг нарийн шинжилгээнд хамруулна


2018-03-09 00:10:37
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт Баян-Овоо сумын нэгдүгээр багт орших “Спейшл майнз” ХХК-ны Цагаан цахирын уурхайгаас хордлогын шинжтэй /цианидад хордсон гэх тайлбартай/ гурван иргэн ирлээ гэсэн мэдээлэл энэ сарын долоонд Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын мөрөөр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран газар дээр нь очиж хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын нэгдсэн дүн гараагүй байгаа бөгөөд одоогоор хараахан мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар холбогдох албаныхан хэлсэн юм.
Гуравдугаар сарын наймны байдлаар хордсон байж болзошгүй ажилтуудын биеийн байдал тогтворжиж, Улаанбаатар хот руу нарийн шинжилгээ хийлгэхээр явжээ. 
                                                                                                                                         Б.Мөнхзул

Монгол брэнд