top banner

Орос-Хятадын харилцаа цаашид улам хөгжинө


2018-03-08 21:39:22
Зураг
БЭЭЖИН. /ТАСС/. ОХУ болон БНХАУ-ын харилцаа ирээдүйд амжилттай хөгжинө гэдэгт Хятадын эрх баригчид итгэлтэй байна гэж БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
ТАСС агентлагийн мэдээлснээр, “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины удирдлага дор Орос улс давшингуй хөгжиж байна. Ирээдүйд манай хоёр улсын харилцаанд ахиц дэвшил гарна гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж Хятадын сайд тэмдэглэжээ.
“Орос-Хятадын бүх талыг хамарсан стратегийн түншлэл болон хамтын ажиллагаа уул мэт бөх бат юм. Хоёр талын харилцааг улам сайжруулах талбар үргэлж олдоно. Орос-Хятадын итгэлтэй найрсаг харилцаа нь манай хоёр улсын төрийн тэргүүн нарын найдвартай харилцаа ба нөхөрлөлөөс эхтэй бөгөөд энэ нь бидний харилцааны цаашдын хөгжлийн үндэс юм. Ийм харилцаа нь бас хоёр талын өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд үндэслэдэг” гэж Ван И онцлон тэмдэглэсэн байна.
 
Лу.Батбаяр

Монгол брэнд