top banner

Хятад улс 2018 онд татварыг бууруулна


2018-03-08 19:26:57
Зураг Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод эхэлсэн 13 дугаар удаагийн БХАТИХ-ын  анхдугаар чуулганд нийт 2970 хүн оролцож байгаа бөгөөд өмнөх хурлыг бодвол ирц илүү өндөр, сахилга хариуцлага сайжирчээ.  
Тус хурлаар авч хэлэлцэх чухал асуудлуудын нэг болох БНХАУ-ын 2018 оны эдийн засаг, төсвийн төсөлд дараах зургаан үндсэн зарчим багтсан байна. Үүнд:  
-Татварыг бууруулж, зардлыг багасгах ажлыг үргэлжлүүлэх. Татварын механизмыг илүү боловсронгуй болгож, бодит эдийн засагт тулгуурласан эдийн засгийн хөгжлийг хадгалан, тохиромжтой цаг үед татварыг бууруулах, зардлыг багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлж, бодит эдийн засгийн өөрийн өртгийг их хэмжээгээр бууруулна.
-Зардлын хувиарлалтыг сайжруулах. Санхүүгийн зардлын олон нийтэд хүртээлтэй байдлыг нэмэгдүүлж, зардлын хяналтыг сайжруулан, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, боловсрол болон батлан хамгаалах зэрэг чухал салбаруудыг дэмжинэ.
-Санхүү татварын системийн шинэчлэлийг эрчимжүүлэх. Орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, төв болон бүс нутгийн санхүүгийн эрх мэдэл болон төлбөрийн хариуцлагыг салгах, төсвийн зарцуулалтын ил тод байдал болон хэмнэлтийг нэмэгдүүлэх, татварын системийг илүү сайжруулах, төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах.
-Бүс нутгийн уялдаа холбоотой хөгжлийг дэмжих. Бүс нутгийн уялдаа холбоотой хөгжлийн стратегийг дэмжиж эрчимжүүлэх, шилжүүлгийн төлбөрийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгуудын үндсэн буюу нийтийн үйлчилгээний хөгжлийн зөрүүг арилгах, ядуу буурай бүс нутгуудын амьжиргааг дээшлүүлнэ.
-Бүх талын оновчтой менежментийг хэрэгжүүлэх. Төсвийг үр ашигтай зарцуулж, зарцуулалтын хяналтыг сайжруулна.
-Тасралтгүй, залгамж чанарыг хадгалах. Алдагдлыг бууруулж, хууль бус үйлдлүүдтэй хатуу тэмцэх зэрэг зарчмууд багтсан байна.
А.Анхбаяр

Монгол брэнд