top banner

Хятадын "хоёр хурал" дэлхий дахинд чухал ач холбогдолтой


2018-03-08 19:25:19
Зураг
ХЕЛЬСИНКИ. /Синьхуа/. Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ 13 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган, мөн Бүх Хятадын 13 дахь удаагийн сонгуулийн Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны анхдугаар чуулган гэсэн хоёр томоохон хурал болж байгаатай холбогдуулан Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисто “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө “Энэ хоёр хурал болоод эдгээр хурлын үеэр гарах шийдвэрүүд нь дэлхий дахинд чухал ач холбогдолтой” гэж хэлжээ.
 
Энэ хоёр хурлын үеэр Хятадын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ хуулиуд батлах, төрийн байгууллагуудад шинэчлэл хийх зэрэг чухал асуудлуудыг авч хэлэлцэж байгаа юм.
 
Финландын Ерөнхийлөгч С.Ниинисто ярихдаа “Эдгээр хурал болоод хурлын үеэр гарах шийдвэрүүд нь дэлхий нийтэд чухал. Хурлын үеэр гарах шийдвэрүүд дэлхий дахинд ихээхэн ач холбогдолтой” гэжээ.
 
Хятадын санаачилсан “Бүс ба Зам” санаачлага болоод Арктикт хамтран ажиллах тухай Бээжингийн анхны цагаан номыг тэрбээр онцлон дурдсан байна.
 
Өөр тивүүд болоод бүс нутгийн улсууд хоорондын улс төр, эдийн засаг болон соёлын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилго бүхий “Бүс ба Зам” санаачлагыг Хятад улс анх 2013 онд танилцуулсан юм. Бээжин цаашлаад “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Хойд мөсөн далайн бүс нутагт дэд бүтэц хөгжүүлж, ачаа тээвэр, худалдааны өндөр ач холбогдол бүхий “Туйлын Торгоны зам” бий болгох төлөвлөгөө бүхий “цагаан ном”-оо энэ оны эхээр гаргасан билээ.
                                                                                                         
Финланд нь Арктикийн Зөвлөлийг одоо даргалж байгаа аж. Тус улсын төрийн тэргүүн хэлэхдээ “Арктикийн бодлогын талаарх Хятадын анхны цагаан номын агуулга нь олон улсын хуультай нийцэж байгаа бөгөөд “Туйлын торгоны зам” бий болгох санал нь холбогдох талуудын харилцан ойлголцлыг улам бүр бэхжүүлэх болно. Арктикийн тоглогчид бүс нутгийн энх тайван байдлыг хангах нь чухал” гэж тэрбээр хэлжээ.
 
“Бүс ба Зам” санаачлагынхаа хүрээнд Артикийг хамгаалах, Арктикийн дэд бүтцийг хөгжүүлж, Арктиктай холбоотой хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахын төлөө ажиллана гэдгээ  Хятад улс “Туйлын Торгоны зам” бий болгох төлөвлөгөө бүхий “цагаан ном”-доо тодорхой дурджээ.
 
Мөн “Бүс ба Зам” санаачлага нь “Туйлын торгоны зам”-ыг хамтран бий болгох улс орнуудад олон боломж олгож, нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг нь хангахад тус болох ажээ.
 
“Туйлын торгоны зам” бол илүү олон зам, төмөр зам болоод хөлөг онгоцны маршрутууд бий болгох төлөвлөгөө төдийгүй улс орнууд, үндэстэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх хөшүүрэг юм гэж Финландын төрийн тэргүүн цохон тэмдэглэжээ.
 
Мөн сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэдэн арван сая хүнийг ядуурлаас гаргаж чадсан Хятад улсын ололт амжилтыг Финландын удирдагч магтан сайшаагаад “Хятад улс цаашид олон хүнийг ядуурлаас гаргаж, улмаар ядууралд цэг тавьж чадна гэдэгт би итгэж байна” гэсэн байна.
 
Түүнчлэн “Хятадын эдийн засаг бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн түлхэц үзүүлж буйг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Г.Доржханд
 


Монгол брэнд