top banner

Хятад улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулна


2018-03-08 15:35:38
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Арван гурав дугаар удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы дэд дарга бөгөөд нарийн бичгийн дарга Ван Чөн Хятад улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
     Тэрээр хэлэхдээ “1982 онд батлагдсан одоо хэрэгжиж буй энэхүү Үндсэн хууль бол өнөөгийн Хятад улсын нөхцөл байдал, орчин цагийн хөгжлийн шаардлагыг хангасан маш сайн хууль мөн. Батлагдсан цагаасаа хойш нийтдээ 4-н удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэхийн тулд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа залгамж, тогтвортой, эрх мэдлийн зэрэг зарчмуудыг баримтлана” гэв.
   Ингэхдээ Марксизмын онол, Мао Зөдуний үзэл санаа, Дөн Сяопиний үзэл санаа, Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл санаа болон БНХАУ-ын одоогийн дарга Ши Жинпиний дэвшүүлсэн Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг чиг шугам болгосон, намын удирдлагат, ард түмнийг гол сууриа болгосон нэгдмэл улс байх гол зорилготой ажээ.
Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг Хятадын өнцөг булан бүрээс нээлттэй авч хэлэлцсэний үндсэн дээр энэхүү төслийг боловсруулжээ.
Энэ удаагийн хурлаар Үндсэн хуулинд нийт 21 өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагийн 11 нь Хянан шалгах зөвлөл байгуулахтай холбоотой аж.
А.Анхбаяр

Монгол брэнд