top banner

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохыг шаардав


2018-03-08 12:46:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилго бүхий энэхүү жагсаалыг “Хөөрхөн зүрхтнүүдийн аян”, "Лантуун дохио" ТББ болон "Гүнж" төв хамтран зохион байгуулж буй юм. Мөн жагсаалд ХСИС, АШУҮИС-ийн оюутнууд оролцож байна.

Дэлхийн долоон тэрбум хүн амын гурван тэрбум нь эмэгтэйчүүд байдаг аж. НҮБ-аас гаргасан судалгаагаар гурав эмэтэй тутмын нэг нь туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг нь тогтоогдсон байна. Тиймээс хүчирхийлэлд өртөж буй нэг тэрбум эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт энэхүү жагсаалыг зохион байгуулдаг байна. Харин Монгол Улсын тухайд таван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Тиймээс жагсаал зохион байгуулагчид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хууль эрхзүйн орчныг сайжруулах, гэрч, хохирогчдыг хамгаалах боломжийг бүрдүүлэхийг төр, засаг болон хууль хяналтын байгууллагуудаас шаардаж буй юм.

 

Монгол брэнд