top banner

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдөр амарна


2018-03-08 09:34:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна.

Энэ өдрийг хуульд "нийтээр тэмдэглэх баярын өдөр" хэмээн тусгаж бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг.  “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд урд хилийн боомт амардаг байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Монгол брэнд