top banner

Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өсчээ


2018-03-07 17:12:16
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 154,595 ширхэг хувьцаа арилжсанаас 12  компанийн хувьцааны ханш өсчээ.

 Ингэснээр 7  компанийн хувьцааны ханш буурсан бол 3  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Жуулчин Говь" JGV+14.62 хувиар "Дархан Зочид Буудал" DZG+14.57 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөөний Худалдаа" BHL-15.00 хувиар, "Фронтиер Лэнд Групп" MDR-7.25 хувиар буюу хамгийн их уналттай байв.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 3,997 ширхэг үнэт цаасыг 397.7 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20690.79 нэгж болж 1.22 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,501,448,734,980 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.

Монгол брэнд