top banner

Гэнэтийн шалгалтаар бусдад биеийг нь үнэлүүлдэг 47 үйлдлийг илрүүлжээ


2018-03-07 13:25:55
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг саун, массажны газарт хийсэн гэнэтийн шалгалтаар 112 эмэгтэйг эрүүл мэндийн үзлэгт оруулахад 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гэж оношлогдсон байна.

Энэ талаар эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Түвшинбаяр “Гэнэтийн шалгалтаар бусдад биеийг нь үнэлүүлдэг, зохион байгуулдаг, орон байраар хангадаг 47 үйлдлийг илрүүлсэн. Дээрх 47 газарт 357 эмэгтэй биеэ үнэлж байсан. Үүнээс 112-ыг нь шинжилгээнд хамруулснаас 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гарсан. Халдвартай гарсан эмэгтэйчүүдийн 76 хувь нь тэмбүү, 14.9 хувь нь заг хүйтэн 14.9, 9 хувьд нь трихомониаз илэрсэн” гэлээ.

Өмнө нь цагдаагийн байгууллага баривчлах төвтэй хамтран биеэ үнэлж буй эмэгтэйчүүдэд 21 хоног эмчилгээ хийдэг байжээ. Зөрчлийн тухай хуулиар баривчилгааг болиод торгох арга хэмжээ авдаг болсон нь биеэ үнэлэгчдийг эмчилгээнд хамруулах асуудал үр дүнгүй болж байна гэдгийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн кабинетийн эрхлэгч Б.Мөнхбаяр онцлов.
 

Ж.Батсайхан


Монгол брэнд