top banner

Хүүхэд харах төвийн барилгын дээврийн хэсэг шатжээ


2018-03-07 12:49:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Дөтлүүр” гэдэг газар малчин М-ийн 600 боодол өвс, саравчтайгаа шатлаа гэсэн мэдээ өчигдөр онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу орон нутгийн 50 иргэн, 18 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Малчин М-ийнх сумын төвөөс зүүн зүгт 10 км-т хаваржиж байсан аж. Мөн өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хүүхэд харах төвийн барилгын дээврийн хэсэг шатсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км замыг туулан 5 мин унтраажээ.

Монгол брэнд