top banner

ЭХЭМҮТ-ийн YIII хаалганы хэсгийг залуус сайн дураар засварлаж байна


2018-03-07 11:51:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ЭХЭМҮТ/-ийн эргэлтийн YIII хаалганы үүдний хэсгийг залуус сайн дураар засварлаж байна.

Ар гэрийнхэн нь эх нялхсаа тав тухтай орчинд эргэх боломжийг бүрдүүлж, сайжруулан засахаар ажиллаж буй энэ залуус бие, биеэ танихгүй ч сэтгэл зүрхээрээ нэгдэн хамтран ажиллаж байгаа юм. Хуучирсан шат, сандал, шохой болон будаг нь хуурсан ханатай уг хүлээлгийн танхимын зургийг нэгэн сайхан сэтгэлтэн фэйсбүүкийн сүлжээнд тавьснаар хүмүүс анхаарлаа хандуулж эхэлсэн байна.



Ингээд хүмүүс хандив цуглуулж, барилгын материал худалдан авч ийнхүү засвараа хийж эхэлжээ. Тэд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнө дуусгахаар зорьж байна. Энэхүү ажилд оролцож байгаа С.Чулуунтогтох "Би гурван хүүтэй. Анхны хүүгээ найман жилийн өмнө, дунд хүүгээ дөрвөн жил гарны өмнө Эх нялхасаас өлгийдөн авч байлаа. Тэр үед ч энэ эргэлтийн орц ийм л байсан. Энэ төмөр сандлыг мэдэхгүй ч хүн байхгүй. Ялангуяа баянголчууд. Бид үүнийг хамтдаа засаад сэргээгээд хүүхэд эхчүүдээ эрүүл сайхан газарт эргэж байя л даа" гэжээ.






Тэд энэ ажилд хүн хүч хэрэгтэй байгааг хэлж, сайн дураар гар бие оролцох боломжтой хүмүүсийг  99146901 утсаар холбогдохыг хүсчээ. ЕБС-ийн бага ангийн сурагч төдийгүй гадаадын иргэн энэхүү сайн үйлсийн засварын ажилд хандив өргөөд байгаа аж.

Д.Өлзий

Монгол брэнд